Шууд Chart

Сирийн Ерөнхийлөгч огцрохгүй бол мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийднэ гэв

2015-09-30 17:44:20

Сирийн Ерөнхийлөгч Засгийн эрхээс буух ёстой, эс тэгвээс мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдэх болно гэж Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрбээр “Асадад Сирид ирээдүй байхгүй, мөргөлдөөнийг зохицуулах хоёр хувилбар бий. Нэгдүгээрт улс төрийн үйл явц, үүний дүнд шилжилтийн зөвлөл байгуулна. Хоёр дахь хувилбар нь цэргийн хүч хэрэглэх. Энэ нь Башар Асадыг түлхэн унагаснаар дуусна” гэж хэллээ.
“Франц-пресс” агентлагийн уламжилж байгаагаар Аль-Жубейр Сирийн удирдагчийг хүчээр түлхэн унагах талаар нэг их дэлгэрэнгүй яриагүй ч Эр-Рияд Башар Асадын арми болон хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж байгаа "Сирийн аядуу бодлого баримтлагч босогчид"-ыг дэмжиж байгаа гэдгийг онцолжээ.
 
Үүнээс гадна Саудын Арабын Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд хийсэн мэдэгдэлдээ дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа энэ террорист бүлгийн эсрэг олон улсын эвсэл байгуулахыг уриалж буй ОХУ-ын дипломат санал санаачилгыг няцаасан байна.
 

Сирийн Ерөнхийлөгч огцрохгүй бол мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийднэ гэв  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-03 17:17
Энэ нөхөр өөрөө л улсаа сайн удирдана биз. Сирийн удирдагчийн эсрэг элдэв үг хэлэхээ болимоор юм. Америкыг дэмжигч бас нэг төрийн алуурчин гарч ирэх нь дээ.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-10-03 13:02
yemenii hul nutsgen houthi nuudelchded tsohiulj baigaa sauduud yaaj assadiig barahiin be. ene bol muruudul. amerikiin gar gul.
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-10-01 08:25
muusain arabuud ih oodorch bnaa neftiin nootsoo shavhagdashgui gj bodoj bgaa yum bh daa neft ni duusaa bol ene elsen tsold bgaa arabuudiig harii ldaa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-30 20:09
ENE MUU TENEG AMERIKIIN GAR HOLIIG ATOMIIN NAM TSOHIVOL TAARNA

Бидэнтэй нэгдээрэй