Шууд Chart

Хуулийн хэрэгжилтэд ТББ-ууд оролцох шаардлагатай гэв

2015-10-01 15:54:41

Хуулийн хэрэгжилтэд ТББ-ууд оролцох шаардлагатайг холбогдох мэргэжлийнхэн хэлж байна. Тухайлбал, Усны тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг хэрэгжилт муутай хуулийн хяналтад иргэний нийгмийн байгууллагууд оролцох нь чухал. Түүнчлэн шалгаж, хянах эрх нь зөвхөн төрийн байгууллагуудад байдаг учраас ТББ-уудад мөн энэ эрх, үүргийг өгөх нь зүйтэй гэдгийг Усны үндэсний төв ТББ-ын дэд захирал Ш.Ганзориг хэллээ.

Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүд усны тухай хуулийг хамгийн их зөрчиж байгаа учраас энэ хуульд давхар хяналт шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа юм. Дэлгэрэнгүйг хүргэж байна.

 
 

Хуулийн хэрэгжилтэд ТББ-ууд оролцох шаардлагатай гэв  
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй