Шууд Chart

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа

2015-10-02 12:14:11

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.
 
Мөн УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 11-р дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр Ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх 7 хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр болж мөн хойшлуулсан байна. 
 
Дараагаар нь нэгдсэн чуулганаар Монгол төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ. 
 

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хойшлууллаа  
Үзсэн: 1585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-03 01:08
Оо ямар балиар ношнууд вэ?оршоолийн хуулийг МАН- новшнуудаас болж бутэн 5 хоног хулээж дахин гацаанд оруулсан байн ш дэ!!!!!! Ард тумэн МАН-ын Унэн царайг мэдэж авцгаа!!!!!! Тэдний урьд нь ярьж байсан бухэн сонгуулийн шоу.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-10-02 13:49
танилцаж амжаагүй гэж юу гэж байгаан бэ? зунжин ярьсан. 2 ээлжит бус чуулган дамжин яригдсан асуудал, 3,4хөн хуудас материал. зүгээр л ашиг сонирхлын зөрчил байна. МАН гүйгээр шийдээд өг. ийм шалтгаанд нь засварлага өгч л байдаг_ дүүрчихсэн таар шуудайнууд юм.

Бидэнтэй нэгдээрэй