
Монголын залуучуудын холбоо 1992 оноос хойш гарсан “100 хар үйл явдлын жагсаалт”-д санал авч эхэллээ. Саналыг тусгай маягтын дагуу иргэдээр бөглүүлэх юм байна. “100 хар үйл явдал”-ын жагсаалтад нэрлэгдсэн хүмүүсийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх уриалга гаргана гэж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат жагсаалтын үр дүнг онцоллоо. Хар жагсаалтыг ирэх оны хоёрдугаар сарын 2-нд олон нийтэд зарлахаар төлөвлөжээ.
"100 хар үйл явдал"-ын жагсаалтыг гаргана | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.