
УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж амжаагүй 10 гаруй хуулийг эргүүлэн татсан. Учир нь эдгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав Төрийн ордонд болж байгаа “Монголын хуульчдын холбооны 2-р их хурал”-ын үеэр онцоллоо.
УИХ-аас татаж авсан хуулиудад Арбитрын тухай хууль, Мөрдөх албаны хууль, Хуульчийн эрх зүйн байдлын хуулиуд багтаж байгаа юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэг дутагдалтай зүйл байгаа нь хуульч гэдэг мэргэжлээр 4 жил сурчихаад, ажил дээр гараад ямар ажил эрхэлж байгаагаар нь зааглаж, хуульч, хуульч биш гэж ялгаж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн хурлын төлөөлөгчид хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдэд саналаа оруулах, тусгах боломжтойг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.
Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтүүдийн талаар Монголын хуульчдын холбоо ямар байр суурьтай байгааг Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга, хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалангаас тодрууллаа.


Монголын хуульчдын хоёрдугаар их хурал болж байна | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.