
Сирийн гадаад хэргийн орлогч сайд Файзал аль-Мекдад улс орнуудад хандаж, хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд Сири-Оросын эвсэлд нэгдэхийг уриаллаа. Ингэхдээ тэрбээр АНУ тэргүүтэй эвсэл террористуудыг зогсоохын тулд юу ч хийж чадаагүйг онцлов. Файзал аль-Мекди НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцох үеэр японы “Эн-Эйч-Кэй” агентлагт ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгджээ.
Энэ бол Орос улс Сирид хэт даврагчдад агаараас цохилт өгч эхэлсэнээс хойш Сирийн өндөр зиндааны төлөөлөгчийн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа анхны ярилцлага юм. Орос улс үүний өмнө хийсэн мэдэгдэлдээ, хэт даврагч “Исламын улс” бүлгийн эсрэг хийж буй Сирийн засгийн газрын тэмцлийг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Мекдадын үзэж байгаагаар, АНУ тэргүүтэй эвсэл ямар ч үр дүнд хүрээгүй, эсэргээр тэд үнэн хэрэг дээр “Исламын улс” бүлэг болон бусад террорист бүлгүүдийг бэхжүүлсэн гэнэ. Харин одоо Сирид Сири болон Оросын арми, мөн хоёр орны засгийн газрын хамтын ажиллагаа идэвхжиж байгаагийн дээр террористуудад өгч байгаа Оросын нисэх хүчний цохилт амжилтанд хүрэх нь дамжиггүй хэмээн сирийн орлогч сайд мэдэгдлээ.
“Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриаллаа | ||
Үзсэн: 1771 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.