
Дэлхийн удирдагчид НҮБ-д болсон бага хурлаар Квропт Ойрхи Дорнодын орнуудаас үерийн ус мэт цутган ирж байгаа цагаач, дүрвэгчдийн асуудал хэлэлцсэн ч тэдний хооронд энэ асуудлаар багагүй санал зөрөлдөөн байгаа нь харагдаж байлаа. Энэ бага хуралд дэлхийн 40-өөд орны төр, засгийн тэргүүн, гадаад яамны сайд нар оролцсон байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энд хэлсэн үгэндээ, олон орон цар хүрээний хувьд Дэлхийн II дайнаас хойш байгаагүйгээр цагаачлалын хямралтай нүүр тулсаныг онцолж, сүүлийн нэг жилд л гэхэд дэлхий даяар 60 сая гаруй хүн аргагүйн эрхэнд орон гэрээ орхих болсоныг цохон тэмдэглэсэн юм.
Тэгвэл Германы гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, "Дүрвэгч цагаачдыг нэр хүндтэйгээр угтаж авах нь Европын орнуудын хувьд гол асуудал болж байгаа" хэмээн хэллээ. Түүний хэлснээр, Европын холбоо дүрвэгчдийг хүлээн авах нэгдмэл шалгуур тогтоох ёстой гэнэ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан энд хэлсэн үгэндээ, дүрвэгчдийг эх нутагт буцаах тал дээр олон улсын хамтын нийгэмлэг хариуцлага хүлээх ёстой, ингэж байж гэмээ нь дүрвэгчдийн Европыг зорьсон урсгалыг багасгах боломж бий болох юм.
Европыг зорьсон дүрвэгчдийн урсгалыг багасгах боломж бий | ||
Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.