Шууд Chart

БНАСАУ-ын гадаад хэргийн сайд мэдэгдэл хийлээ

2015-10-04 12:16:33

“АНУ эвлэрлийн гэрээг бүрэн хэмжээний энхийн гэрээгээр солихыг зөвшөөрөх тохиолдолд Умард Солонгосын засгийн газар Солонгосын хойгийн зохицуулалтаар үр дүнд хүрэхүйц яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Су Ён НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс мэдэгдлээ.  Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ, “энэ бол бидний зүгээс өгч болох хамгийн сайн боломж, үүнээс өөр “сайн” юм гэж байхгүй" гэдгийг онцолжээ.

Тодруулбал, 1950-1953 оны Солонгосын дайн эвлэрэх гэрээ байгуулснаар өндөрлөсөн. Энэ гэрээнд Америкийн талаас генерал Уильям Гаррисон, Солонгосын талаас генерал Нам Иль гарын үсэг зурсан. Харин Сөүлийн төлөөлөгч Чхве Доксин яриа хэлэлцээнд оролцсон ч гэлээ гарын үсэг зураагүй. Тус эвлэрлийн хүрээнд цэрэггүй бүс гэгчийг бий болгож, энэ нь өнөөг хүртэл хоёр Солонгосын хооронд хилийн шугамын үүрэг гүйцэтгэж байгаа.

Хэдийгээр Пхеньян 2010 оноос хойш АНУ-тай энхийн гэрээний асуудлаар яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж буй дүр үзүүлж байгаа ч тодорхой алхамд хүрээгүй. Үүгээр ч зогсохгүй 2013 оны гуравдугаар сард БНАСАУ-ын эрх баригчид өмнөд хөрштөйгөө байгуулсан “харилцан үл довтлох” гэрээг цуцалж, эвлэрлийн түр гэрээнээс дангаар гарч байгаагаа зарласан. Гэтэл НҮБ гэрээг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хэлэлцэж баталсан тул гэрээнээс гарах аргагүй бөгөөд гагцхүү шинэ тогтоол хэлэлцэж баталснаар сольж, эсвэл өөрчилж болох юм.


БНАСАУ-ын гадаад хэргийн сайд мэдэгдэл хийлээ  
Үзсэн: 2548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй