
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Япон улс дайны дараа бий болсон нөхцөл байдлыг бодитоор харах хэрэгтэй, энэ нь хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах гол болзол, нөхцөл болох ёстой гэж мэдэгдлээ. “Дайны дараах нөхцөл байдал” гэдэгт Оросын сайд ЗХУ дэлхийн II дайн дууссаны дараа япончуудын “Умардын нутаг дэвсгэр” гээд байгаа арлуудыг өөрийн болгосныг хэлж байгаа юм.
Гэтэл Япон улс болохоор эдгээр арлыг тус улсын салшгүй нэг хэсэг, дайны дараа хууль бусаар булаан эзэлсэн газар нутаг гэдэг. Орос болон Японы гадаад хэргийн сайд Сергей Лавров, Фумио Кисида нар сая Москвад хийсэн уулзалтаараа, хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар орлогч сайд нарын түвшний уулзалтыг ирэх сарын 8-нд хийхээр тохирчээ. Курилын цуваа 4 арлаас болж ОХУ болон Японы хооронд өнөөг хүртэл газар нутгийн маргаантай байгаа юм.
ОХУ, Японы гадаад хэргийн сайд нар газар нутгийн маргаантай асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.