Шууд Chart

Улаанбаатарт 20 хэм дулаан

2015-10-05 06:53:34

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна.

2015 оны аравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:   Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны аравдугаар сарын 06-наас аравдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд  зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан , Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


Улаанбаатарт 20 хэм дулаан  
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй