Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 15.8 км авто зам ашиглалтад орлоо

2015-10-05 12:50:08

Сэлэнгэ аймгийн Мандал сумыг Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн гол замтай холбох ажлын эхний ээлжийн 15.8 км замыг концессийн гэрээгээр барьж ашиглалтад орууллаа. Замын ажлыг 5 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

26 мянган хүн амтай Мандал сум фермер, хүнсний ногооноос гадна уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тийм ч учраас босоо тэнхлэгтэй холбох замын эхний хэсэг болох Зүүнхараа хотоос Гацууртын уурхайн уулзвар хүртэлх 15.8 км замыг хүлээлгэн өглөө. Ажлыг гүйцэтгэгч “Замын битум” ХХК дотоодын долоон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.


Сэлэнгэ аймгийн Мандал суманд 15.8 км авто зам ашиглалтад орлоо  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй