Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2015-10-05 14:54:46

Өнөө шөнө Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Зүүн зүгийн нутгаар маргаашнаас 8-ны өдөр хүртэл салхи түр зуур 18-20 м секунд хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Харин Булган Мөрөнгийн чиглэлд, Өвөрхангайн Хархорин,  Баянхонгор, Завханы Тосонцэнгэл, Увс, Говь-Алтай, Ховд Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт салхи баруун хойноосоо 6-11 метр секунд, 6-7-нд шилжих үеэр 18-20 м секунд хүрч цасан болон шороон шуурга шуурах тул малчид, тариаланчид, нийт тээвэрчдэд анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.  


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй