Шууд Chart

Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2015-10-06 12:12:19

Ховд аймгийн хөгжлийн гол түлхэц нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байна. Ховд аймаг 17 сум, 91 багтай, 20 мянга гаруй өрхтэй, олон ястны өлгий нутаг. Аймгийн хэмжээнд долоон мянга гаруй өрх айл мал маллан, үйлдвэрлэл эрхэлдэг байна.

Өмнөх оны мал тооллогын дүнгээр хамгийн олон мал тоолуулсан сумаар Манхан, Чандмань, Мянгад сум тодорчээ. Цаашид малынхаа чанар, үүлдэр угсааг нь сайжруулахад илүү анхаарч, ХАА, нутаг орныхоо байгалийн үзэсгэлэнг түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхийг зорьж байгаагаа Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлж байна.
 


Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй