
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар өнөөдөр Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өнөөгийн нийгмийн харилцаанд иргэд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байр, рон сууцаа барьцаалах зэрэгт Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байгаа тухай гомдлыг иргэн н.Базар гаргажээ.
Хэрэв эдгээр хуулийн холбогдох заалтуудыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн байна гэх дүгнэлтийг гаргавал иргэд үл хөдлөх эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж илүү нээлттэй болно гэж үзэж байгаагаа иргэн н.Базар тайлбарлалаа.
Иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалах боломж илүү нээлттэй байх ёстой гэв | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.