Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэмийн дулаан

2015-10-07 15:33:11

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.


2015 оны аравдугаар сарын 06-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт  1 хэм, 5 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийгшил 57 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 07-ны 20 цагаас аравдугаар сарын 08-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэнтийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй, Салхи баруун  хойноос секундэд 8-13 метр,өдөртөөд секундэд 18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 09-ноос аравдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 9-нд зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд  түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутагаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэмийн дулаан  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй