
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар дүүргүүдэд хийгдсэн зарим бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн өмчид бүртгэн авлаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт баригдсан авто баазын барилга, Чингэлтэй дүүргийн ахмадын амралтын газруудыг тухайн дүүрэг бүрт нь бүртгэлжүүлэх асуудал тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжигдлээ.
Чингэлтэй дүүргийн ахмадын амралтын төв л гэхэд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах тул тухайн барилгыг хаана бүртгэн авах нь тодорхойгүй байсан. Ийнхүү Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар тухайн орон нутгийн өмчид нь бүртгэн авахаар шийдлээ. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ярьж байна.
Дүүргүүдийн зарим бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчид бүртгэв | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.