Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

2015-10-10 15:52:50

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2015 оны  аравдугаар сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 5 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 10-ны 20 цагаас аравдугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 хэм,  нутгийн зүүн хэсгээр 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 12-ноос аравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

13,14-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр,15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан  
Үзсэн: 551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй