
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2015 оны аравдугаар сарын 11-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг.Салхи баруун өмнөөс 5-10 м/сек. 17 цагт 13 хэм, 20 цагт 8 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 11-ны 20 цагаас аравдугаар сарын 12-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
2015 оны аравдугаар сарын 13-ноос аравдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.