Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-10-12 12:42:59

2015 оны аравдугаар сарын 12-оос аравдугаар сарын 19-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ-


Баруун аймгуудын нутгаар13, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар, 15-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 3-8 хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө  3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 15-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар өдөртөө дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна.     


Зүүн аймгуудын нутгаар:  16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, 15-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с,15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй