
Манай улс дан ганц уул уурхайд суурилсан, өөрөөр хэлбэл, төрөлжөөгүй эдийн засагтай, хүн амын олонх хэсэг нь орлого багатай байна. Энэ нь орлого багатай иргэдийг байгалийн нөөцөө ашиглан амьдралаа залгуулахад хүргэж байна. Улмаар тусгай хамгаалалттай газар нутаг сүйдэх эрсдэлд хүрч байгааг өнөөдөр болж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн 4-р чуулганд оролцогчид онцоллоо.
Чуулганыг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл хамтран зохион байгуулж буй юм.
Чуулган хоёр өдөр үргэлжлэх ба нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдсэн хуралдаанаар оролцогчид илтгэж тавьж туршлага хуваалцах бол, хэлэлцүүлгийн үеэр Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвийн хүрээнд харилцан санал солилцох юм. Дэлгэрэнгүйг хүргэе.
Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар харилцан санал солилцож байна | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.