
Сүүлийн өдрүүдэд гадаад валютын ханш гүйцэгдэхээргүй эрчимтэй өсөж байна. Өмнө нь алхаж байсан ам.долларын ханш зарим эдийн засагчдын үзэж буйгаар хэдийнээ шогшоод эхэлчихсэн аж. Энэ байдлаараа жаахан удах юм бол ам.долларын ханш оны эцэст гэхэд “хатирч” эхлэнэ хэмээн таамаглаж байна.
Харин энэ талаар Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн “эдийн засаг маань паразит шинжтэй, жинхэнэ бүтээх чадвар нь улам л доройтсоор энэ Засгийн газарт шилжиж ирсэн юм байна. Харин энэ Засгийн газар үүний учрыг олсон болов уу, үгүй юү. Ямар ч байсан жил гаруй хугацаанд ажиллалаа. Гаднаас тэрбум 500 сая ам.долларын бонд аваад эдийн засгаа барьж чадахгүй алдаж л байна” хэмээн өөрийн ажиглалтаа сэтгүүлчидтэй хуваалцсан юм.
Эдийн засаг паразит шинжтэй боллоо | ||
Үзсэн: 1053 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.