Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2015-10-19 15:41:46

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

2015 оны  аравдугаар сарын 19-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 19-ны 20 цагаас аравдугаар сарын 20-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай,Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 5-7хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 21-ноос аравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

24-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 23-нд төв зүүн зүгийн нутаг, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 


Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй