
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно.
2015 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүнээс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 21-ноос аравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 23-нд төв зүүн зүгийн нутаг, 24-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатарт 7 хэм дулаан | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.