
Ноён ам.долларын ханш гүйцэгдэхээргүй галзуурч байгаа энэ үед зарим нэг шинэ татвар нэмэгдэхээр яригдаж байна.
Тухайлбал, Замын цагдаагийн газраас азын дугаартай машинаас татвар авах тухай хуулийн төслийг санаачлаад байгаа бол Сангийн яамнаас Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдээс татвар авах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Өөрөөр хэлбэл орон сууцанд амьдарч байгаа иргэдээс метр квадрат тутамд 1000-10.000 төгрөгөөр бодож жилдээ нэг удаа авах юм гэнэ.
Сангийн яамнаас татварын багц хуулийг шинэчлэхээр боловсруулсан хуулийн төслийг иргэд олон нийтэд ил тод болгохыг эдийн засагчид шаардаж байгаа аж. Дашрамд өгүүлэхэд энэхүү хуулийн гол зорилго нь хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг сааруулахад оршиж буй гэдгээ хууль санаачлагчид нуусангүй.
Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийг одооноос ил болгож, ард иргэдийн саналыг авахгүй бол Засгийн газар олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй болоод байна.
Хотын иргэдээс татвар авах хуулийн төсөл боловсруулагджээ | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.