Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

2015-10-22 16:47:27

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны  аравдугаар сарын 22-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт:  Цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 4 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  11 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 22-ны 20 цагаас аравдугаар сарын 23-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5хэм хүйтэн, өдөртөө 9-14  хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр  үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2015 оны аравдугаар сарын 24-ноос аравдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 24-нд нутгийн баруун хэсгээр, 25,26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй