
ОХУ-ын Эрхүү хотноо Орос-Хятадын эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон байна. Бээжинд болж байгаа Хятадын гадаад хөрөнгө оруулалтын яармаг КОИФЭЙР-2015-ын үеэр Оросын Эрхүү муж болон Зүүн хойд Хятадын Ляонин мужийн төлөөлөгчид энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
“Ляонин мужийн Шэньян хотод эдийн засгийн чөлөөт бүс байдаг. Үүнтэй ижил зарчмаар Эрхүүгийн бүсийг байгуулна” гэж Эрхүү мужийн амбан захирагчийн туслах Александр Копылов ТАСС-ын сурвалжлагчид ярьсан байна. “Шинэ эдийн засгийн чөлөөт бүсэд Хятадын нэг банк Оросын Сбербанктай хамтран орж ирнэ.
Түүний дараагаас даатгалын компани хөгжиж, зочид буудлууд баригдаж Эрхүүд төлөөлөгчийн газраа нээх компаниуд энэ бүсэд нэгдэх болно” гэж Копылов ярьжээ. 2016 онд багтаан 5 одтой зочид буудал барихаар төлөвлөснийг тэр бас дурдсан байна. Хятадын гадаад хөрөнгө оруулалтын яармаг Бээжинд 7 дахь жилдээ зохиогдож байгаа юм байна.
Эрхүүд Орос-Хятадын эдийн засгийн чөлөөт бүс байгуулна | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.