Шууд Chart

Сэрэмжлүүлэг: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2015-10-25 07:57:29

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар,  26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.


2015 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун зүгийн нутаг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи  26-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.


Сэрэмжлүүлэг: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй