Шууд Chart

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

2015-10-26 11:52:19

2015 оны аравдугаар сарын 26-нөөс арваннэгдүгээр сарын 03-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ойрын 4 хоногт ихэнх нутгаар хүйтэн байна-


Баруун аймгуудын нутгаар27-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр, 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд зарим газраар цас орно. Салхи 27, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр  16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 27-29-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 30-наас 2-ныг хүртэл дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.2-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.


Төвийн аймгуудын нутгаар: 26, 2-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 27, 2-нд зарим газраар түр зуур 12-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Цаашдаа уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. 


Зүүн аймгуудын нутгаар:  27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 27-28нд зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 27-30-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Цаашдаа нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 26-27-нд зарим газраар 12-14м/с хүрч шрүүснэ. 26-30-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй