Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 градус хүйтэн

2015-10-27 16:25:14

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст цас орж, ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар хүйтэн байна.


2015 оны аравдугаар сарын 27-ны 20 цагаас аравдугаар сарын 28-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.


2015 оны аравдугаар сарын 29-ноос арваннэгдүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 29-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, 1-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эцсээр ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 12 градус хүйтэн  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй