Шууд Chart

“ЭСТО” компани хохирлоо барагдуулж эхэлжээ

2013-09-14 10:07:09

Өнгөрсөн наймдугаар сард гарсан төмөр замын ослоос  үүдэж УБТЗ-д нийт 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх тооцоо байгаа. Гэвч нарийн мэргэжлийн хүмүүс үнэлэлт дүгнэлт хийж акт тогтоосны үндсэн дээр хохирлын хэмжээг бодитоор нь гаргах аж.  Харин “ЭСТО” компанийн зүгээс эхний ээлжинд тухайн замд галт тэрэгний үйл ажиллагааг хэвийн болгоход чиглэсэн замын гэмтлийг  засварлахад зарцуулагдсан 150 сая гаруй төгрөгийг УБТЗ-д төлжээ. Мөн зүтгүүрийн  эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлыг нарийн тогтоосны дараагаар үлдсэн хохирлыг төлөх аж. 

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард “Скай ресорт”-ын ойролцоо төмөр замын гарам дээр ачааны галт тэрэг, “Камаз” машинтай мөргөлдсөн хэрэг гарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

“ЭСТО” компани хохирлоо барагдуулж эхэлжээ  
Үзсэн: 1620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй