Шууд Chart

Улаанбаатарт 12 градус дулаан

2015-11-02 06:40:09

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, хүйтрэхийг анхааруулж байна.


2015 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны арваннэгдүгээр сарын 03 -ноос арваннэгдүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.


Улаанбаатарт 12 градус дулаан  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй