Шууд Chart

Талибанчууд АНУ-ын ЭСЯ-нд халджээ

2013-09-14 12:05:31

Өнгөрсөн Баасан гарагийн өглөө  Талибаны хэсэг зэвсэгт этгээдүүд Афганистаны Херат хот дахь АНУ-ын ЭСЯ-нд халдан, 3 хүний амь үрэгджээ. 

Тодруулбал, өглөөний 6 цагийн орчимд болсон ба халдлага үйлдсэн зэвсэгт бүлэглэл болон ЭСЯ-ны хамгаалалтын ажилчдын хооронд ширүүүн буудалцаан болсны эцэст ЭСЯ-ны ойролцоо ачааны машинд байршуулсан тэсрэх төхөөрөмж   дэлбэрчээ. ЭСЯ-ны ажилчид аюулгүй газарт цагдаагийн хамгаалалтад байсан тул тэднээс хүн гэмтэж бэртээгүй бөгөөд  ЭСЯ-ны барилгын гол орц хаалга эвдэрч гэмтсэн байна.

Харин ЭСЯ-ыг хамгаалалж байсан Афганистаны 3 цагдаагийн албан хаагч болон зэвсэгт халдлага үйлдсэн алан хядагчид бүгд амь үрэгдэж,  дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Талибанчууд АНУ-ын ЭСЯ-нд халджээ  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй