
2015 оны 11-р сарын 02-ноос 11-р сарын 09-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны эхээр хүчтэй салхи шуургатай хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд зарим газраар, 6-нд нутгийн. өмнөд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 2-3нд зарим газраар 18-20м/с, 8-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2-нд дулаан байна. 3-4нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3,7-нд зарим газраар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 3-4нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-нд дулаарна. 3-5-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 4,8-нд зарим газраар цас орно. Салхи 3-4 нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2-3-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 3-ны шөнөөс 6-ныг хүртэл хүйтэрч шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 6-8-нд шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 6-7нд зарим нутгаар цас орно. Салхи 3-4-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 2-3-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна. 4-5-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 6-8-нд шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.