Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 2 градус хүйтэн

2015-11-02 15:49:08

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.

2015 оны 11-р сарын 02-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 17 цагт 10 градус, 20 цагт 5 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт:  10 градус дулаан, харьцангуй чийгшил 26 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны арваннэгдүгээр сарын 02-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 03-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Баян-Өлгий, Увсын нутаг, Ховд, Завханы хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдсол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө хүйтэрч 2-4 градус дулаан байна.


2015 оны арваннэгдүгээр сарын 04 -ноос арваннэгдүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7-нд нутгийн төв хэсгээр цас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

Улаанбаатарт шөнөдөө 2 градус хүйтэн  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй