Шууд Chart

Нийтийн тээврийн үзлэг оношлогоо өнөөдөр эхэлнэ

2013-09-16 08:41:30

Жилд хоёр удаа болдог зорчигч тээврийн үзлэг оношилгоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа нийт автобус, микро, таксины бүрэн бүтэн байдлыг шалгадаг. Энэ жилийн хоёр дахь удаагийн үзлэг оношилгоо өнөөдрөөс ирэх сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн оношилгоонд эхний ээлжинд Нийслэлийн тээврийн газрын бүртгэлийн санд бүртгэлтэй 2500 гаруй тээврийн хэрэгслийг оруулах төлөвлөгөөтэй байгаа. Тодруулбал, үндсэн чиглэлд үйлчилдэг 1075 ширхэг том оврын автобус, туслах чиглэлд үйлчилдэг бага, дунд оврын 899 автобус, 16 аж ахуйн нэгжийн 711 такси эхний ээлжинд үзлэг оношилгоонд орно.

Нийтэлсэн: М.Тодбэх

Нийтийн тээврийн үзлэг оношлогоо өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 2288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй