
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
2015 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 05 -ноос арваннэгдүгээр сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатарт 5 градус хүйтэн | ||
Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.