
Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 15, 16-нд ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.
2015 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг,төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс секундэд 9-14метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор 14-19 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 4-6 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 82хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2015 оны арваннэгдүгээр сарын 15 -ноос арваннэгдүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд баруун зүгийн нутгаар, 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатарт 6 градус хүйтэн | ||
Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.