
2015 оны 11-р сарын 16-аас 11-р сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Ихэнх хугацаанд цас орж хүйтэн байна-
Баруун аймгуудын нутгаар: 17-18, 21-23-нд зарим газраар, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-22 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 19,22-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд ихэнх нутгаар, 20-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр, 21-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.