Шууд Chart

SPEED хамтлагийнхан өнөөдөр Монголд ирнэ

2013-09-17 11:15:37

Өнөөдөр "Т-Ara ба К-pop одод Монголд” тоглолтын эхний багийнхан буюу SPEED  хамтлагийнхан  Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 16:00 цагт ирэх гэж байна. Хөвгүүдийн "SPEED” хамтлаг нь "T-ara” хамтлагийн харьяалагддаг Core Contents Media группийн өөр нэгэн хамтлаг аж. Тус хамтлаг саяхан хоёр шинэ гишүүнээр хүрээгээ тэлсэн байна. Тэд дуулахаас гадна чадварлаг бүжиглэдгээрээ олны танил болжээ. Хамгийн сонирхолтой нь хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүдээс нэг нь ч өнөөг хүртэл хамтлагаа орхиогүй аж. 

Нийтэлсэн: М.Тодбэх

SPEED хамтлагийнхан өнөөдөр Монголд ирнэ  
Үзсэн: 2909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй