
Энэ сарын 15-16-нд орсон цасны улмаас манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож, Багахайрхан, Хөх дэл отрын бүс нутгаар 10-16 см, Хэрлэнбаян-Улаан, Чилэн, Аргалант отрын бүс нутгаар 6-11 см зузаан цастай болсон байна.
Цас орж хүйтэрсний улмаас агаарын температур шөнөдөө Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Хэнтий аймгийн голуудын сав, хонхор хотгор газруудаар -25-32 градус хүрч хүйтэн хонож байна.
Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр цаашид цас нэмэгдэж, агаарын температур удаан хугацаагаар хүйтэн байх нөхцөл бүрдэж байгаа тул зам, даваа цасанд хаагдах, зам талбайд халтиргаа гулгаа үүсэх, малын хэвтэр бууц хөлдөх, төвлөрсөн халаалттай газруудад таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
Сэрэмжлүүлэг мэдээ: Зам, даваа цасанд хаагдаж болзошгүй | ||
Үзсэн: 402 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.