
Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2015 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруунзүгийн нутгийн зарим газар болон Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 74хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны 11 дүгээр сарын 22-нөөс 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд ихэнх нутгаар, 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатарт 17 градус хүйтэн | ||
Үзсэн: 350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.