Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-11-23 14:42:45

2015 оны 11-р сарын 23-наас 11-р сарын 30-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ойрын 2 хоногт хүйтний эрч чангарна-


Баруун аймгуудын нутгаар23-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Цаашдаа хүйтний суларч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хагаст, 24,28-нд зарим газраар цас, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.  


Зүүн аймгуудын нутгаар:  24-нд зарим газраар, 27-28нд нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхний хагаст Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 24,28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтний эрч суларна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй