Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 градус хүйтэн

2015-11-23 15:13:09

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


2015 оны 11-р сарын 23-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хйоноос секундэд 5-10 метр. 17 цагт 19 градус, 20 цагт 22 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт:  19 градус хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагаас 11 дүгээр сарын 24-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд  4-9 метр. Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.


2015 оны 11 дүгээр сарын 25-нөөс 11 дүгээр сарын 29-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

25-26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-наас хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 26 градус хүйтэн  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй