
Манай улсын хувьд энэ жил анх удаа чихрийн шижин өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, ШУТИС-ийн дэргэдэх шим тэжээл судлалын төв, WITH ТББ хамтран “Ирээдүйгээ хамгаалцгаая” өдөрлөгийг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр дамжуулж чихрийн шижин өвчний нэгдүгээр хэв шинжээр өвдсөн хүүхдүүдэд хоол хүнсээр авах илчлэгийн хэмжээг тооцон, илчлэгээ зөв хуваарилан хооллож сурах аргуудыг эзэмшүүлэхийг зорьж байна гэж ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвийн захирал н.Зууннаст ярилаа. Өдөрлөг энэ сарыг дуустал үргэлжилнэ.
Чихрийн шижинтэй тэмцэх 14 хоногийн аян болж байна | ||
Үзсэн: 585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.