Шууд Chart

Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ

2013-09-18 12:39:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаал гарч Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлыг 2013 оны 9 сарын 20-ны өдрөөс 11 сарын 1-ний хооронд, хяналтын ажлыг  2013 оны 11 сарын 4-ний өдрөөс 11 сарын 15-ны  хооронд  зохион байгуулахаар боллоо. Энэхүү тооллого, бүртгэлээр нийслэлд  үл хөдлөх эд хөрөнгийн болон  татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сан бий болгож, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.


Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй