Шууд Chart

Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2015-12-02 06:24:54

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2015 оны 12 дугаарр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 16-21 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 3-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.


Зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй