
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч суларна.
2015 оны 12-р сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 12, 20 цагт 15 градус хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт:11 градус хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны 12 дугаар сарын 02-ний 20 цагаас 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад хэсгээр 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 04-наас 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд төвийн нутгийн хойд, 6-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 7-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 4-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 21 градус хүйтэн | ||
Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.