Шууд Chart

Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

2013-09-19 09:00:25

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хамтарсан “Талын манлайлагч” сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

“Гамшгийн район дахь хойшлуулшгүй авран хамгаалах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр явагдаж буй уг сургуульд  Монгол Улсын Зэвсэгт хүчний 200 орчим, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн Бээжингийн цэргийн тойргийн 65 дугаар хорооны 70 гаруй цэргийн алба хаагчид оролцож, хичээлийн  Цөмөрсөн замыг туулах, Шавартай замыг туулах, Зудын нөхцөлд авран туслах, Гал түймэртэй тэмцэх, Хотод болсон газар хөдлөлтийн үед авран туслах ажиллагаа явуулах, Ус цэвэршүүлэх цэг байгуулах, Хөдөлгөөнт цахилгаан хангамжийн үүсгүүрийг дэлгэн  ажиллуулах, Нэрвэгдэгсдийн хотхон байгуулах, Эмнэлэгийн тусламж үзүүлэх гэсэн 9  цэгт сургалт явагдах юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ  
Үзсэн: 2935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй