Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 градус хүйтэн

2015-12-08 15:59:30

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:   Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.


2015 оны 12-р сарын 07-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 11 градус, 20 цагт 13 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт:10 градус хүйтэн, харьцангуй чийгшил 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 07-ний 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар  бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

 10,11-нд нутгийн баруун хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар цас орно. Салхи хугацааны сүүлчээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 нрадус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 19 градус хүйтэн  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй