Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн

2015-12-09 06:52:56

2015 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар  бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын  сав газраар 13-18 градус, Орхон-Сэлэнгэ,  Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

 10,11-нд нутгийн баруун хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар цас орно. Салхи хугацааны сүүлчээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 нрадус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.

 


Улаанбаатарт өдөртөө 11 градус хүйтэн  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй